Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчнийг оношилж эмчилдэг болохоор ажиллаж буй.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эхний ээлжийн үндэсний 4 багтай уулзаж, манай улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний оношилгоо, эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулах төлөвлөгөөтэй танилцаж, хүний нөөцийг чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэх тодорхой шийдэл гаргаж, холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгчээ.
Онцлоход, энэ наймдугаар сараас эхлэн дээрх үндэсний багуудын хүний нөөцийг чадавхжуулах ажил эхлэх бөгөөд тэднийг суралцаж байх хугацаанд тус эмчилгээ, оношилгоог нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл болон бусад нөөцүүдийн бэлэн байдлыг хангаж ажиллахаар боллоо.
Үүний үр дүнд:
- Хүүхдийн хүнд хэлбэрийн зүрхний төрөлхийн гажигийг эмчлэх мэс засал
- Нурууны хүнд хэлбэрийн муруйлт болон нугаламын үе солих мэс засал
- Толгой, хүзүүний эрхтний согогийг мэс засал болон согог заслын цогц аргаар нөхөн сэргээх эмчилгээ
- Үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг эх орондоо авах нөхцөл бүрдэнэ гэж ЭМЯ-наас мэдээллээ.