С.ОДОНТУЯА: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУРУУЛАХ АЖЛЫГ ГОВИЙН БҮСЭЭС ЭХЛЭНЭ

С.ОДОНТУЯА: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУРУУЛАХ АЖЛЫГ ГОВИЙН БҮСЭЭС ЭХЛЭНЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Оюу толгой" ХХК-ний Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдертэй уулзахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.15 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 39.8 дахь хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлэхдээ байгалийн нөөц, ялангуяа ус ашиглалтын шийдэлд онцгой анхаарч, нөхөн сэргээлтэд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхийг санал болгов.

Мөн тэрбээр байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг говийн бүс нутгийн хэмжээнд зохион байгуулж хамтран ажиллахаа илэрхийллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд