Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хоёр тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Бид Улаанбурхан өвчний тархалт болон вакцинжуулалтын талаар ХӨСҮТ-ээс тодруулахад,
“Гадаад орноос монголд ирсэн хоёр иргэнээс халдварт Улаанбурхан өвчний шинж тэмдэг илрээд байгаа. Бусдаараа сэжигтэй тохиолдол болон ойрын хавьтал нэмэгдээгүй.
Дэлхий нийтэд 2024 оны эхний долоон сарын байдлаар 178 улс оронд 210 мянга орчим тохиолдол батлагдсанаас Азербажан, Киргизстан, Казакстан зэрэг улс орнуудад халдварын тохиолдол өндөр байна.
Мөн Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, туйлын халдвартай, цочмог халдварт өвчин бөгөөд Агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварлана.
Дархлаажуулалтад хамрагдаагүй, өмнө нь улаан бурхан өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй учраас иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа.
Нэмж хэлэхэд, Хоёр өвчтөний биеийн байдал сайн байгаа. Мөн Улаанбурхан өвчний эсрэг вакциныг Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд хийж байгаа. Мөн орон нутгууд руу вакцин хийх тушаал явуулчихсан байгаа” гэлээ.