Жендэрийн асуудалтай хоёр боксчин финалджээ

Жендэрийн асуудалтай хоёр боксчин финалджээ

Эмэгтэйчүүдийн бокст хэл ам дагуулсан жендэрийн асуудалтай хоёр боксчин хоёулаа финалд үлдлээ.

Алжирын Иман Хелиф уржигдар хагас шигшээд ялсан бол өчигдөр Тайванийн Линь Ю Тин 57 кг-ын жинд Туркийн боксчин Эсра Йылдызийг ялж финалдсан байна. Түүнд ялагдсан Эсра тулааны дараа “Х” үсэг хуруугаараа дүрсэлж үзүүлсэн нь хэвлэлийнхний анхаарлыг татжээ.

Учир нь, Тайвань болон Алжирын боксчин өнгөрсөн жил ДАШТ-ээс жендэрийн сорилтод унаж, хасагдсан бөгөөд “Y” буюу эрэгтэй хромосомтой гарсан. Тэгвэл Эсра “Х” буюу эмэгтэй хромосомыг дүрсэлсэн хэмээн хэвлэлүүд бичиж байна. Өмнө нь тайвань боксчинд ялагдсан Болгарын Светлана Станев мөн ийм “Х” дүрсэлсэн юм.

 

facebook

 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд