АНУ-ын хоёр нисэгч сансарт гацжээ

АНУ-ын хоёр нисэгч сансарт гацжээ

АНУ-ын сансрын нисэгч 61 настай Барри "Бутч" Вилмор, 58 настай Сунита Уильямс нар зургадугаар сарын 5-нд Олон улсын сансрын станц (ОУСС) руу найман өдрийн хугацаатай даалгавар биелүүлэх гэж хөөрсөн байна. Гэвч тэдний буцах ганцхан боломж байсан "Boeing Starliner"-ын туршилтын хөлгийн хөдөлгөгч систем болон түлхэгчид асуудал гарсан тул хоёр сар орчим сансрын станцад гацжээ.

"NASA" -гын мэргэжилтнүүд "Boeing Starliner"-ыг дахин хөөрөх боломжгүй, завсар авахгүй гэж үзвэл "SpaceX"-ын "Crew Dragon" сансрын хөлөг хөөргөж, сансрын нисэгчдийг авчрахаар төлөвлөж байна. Хэрэв "Crew Dragon" сансрын хөлөг амжилттай болбол найман сарын дараа сансрын нисэгч Вилмор, Уильямс нарыг эх дэлхийд нь буцаан авчирна.  Одоогоор "Boeing Starliner"-ыг засварлах гэж үзэж байгаа тул эцсийн шийдвэр гараагүй аж.

Сансрын нисгэгч Вилмор, Уильямс нар асуудлыг тийм ч хүнд хүлээж аваагүй аж. Тэдний хувьд Олон улсын сансрын станцад (ОУСС)  байрлах нь тав тухтай байгаа бөгөөд сансар судлалын талаарх мэдлэгээ нэмэгдүүлж байгаа нь таатай байна гэжээ. АНУ-ын сансрын нисэгчдийг Олон улсын сансрын станцын (ОУСС) баг хамт олон уриалгахан хүлээн авсан бөгөөд "SpaceX"-ээс нийлүүлсэн нэмэлт хангамжийн тусламжтайгаар сансарт амьдарч , дасан зохицож байна гэжээ.

                                                                                                                                                                        Эх сурвалж:BBC



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд