ДЭМБ: Парисын олимпод оролцож байгаа  40 гаруй тамирчдаас ковид илэрсэн

ДЭМБ: Парисын олимпод оролцож байгаа 40 гаруй тамирчдаас ковид илэрсэн

ДЭМБ-ын мягмар гарагт /2024.08.06/ мэдэгдэл хийхдээ дэлхий даяар Ковид-19-ийн халдвар нэмэгдэж байна гэх анхааруулга гаргасан юм.

Тус байгууллага мэдэгдэлдээ халдвар Парист ч гэсэн нэмэгдэж, одоогийн байдлаар 40 гаруй тамирчин коронавирусийн халдвар аваад байна хэмээжээ.

ДЭМБ-ын халдварт өвчний эпидемиологич Мария Ван Керхове “Сүүлийн саруудад улирлаас хамааралгүйгээр олон оронд Ковид-19-ийн халдвар нэмэгдлээ. Ковид одоо ч тархаж, дэлхийн улс орнуудаар эргэлдэж байна” гэсэн юм.

Тэрбээр “84 орон багтсан хяналтын системийн мэдээллээс харахад Ковид-19-ийг үүсгэдэг SARS-CoV-2 вирусийн тест эерэг гарах хувь сүүлийн хэдэн долоо хоногийн турш нэмэгдэж байна” хэмээсэн байна.

Долоодугаар сарын 21 хүртэлх нэг сарын дотор дэлхий даяар коронавирусийн 155 мянга орчим тохиолдол бүртгэгджээ.

Ийм учраас ДЭМБ засгийн газруудад вакцинжуулалтын аяныг идэвхжүүлж, өндөр эсрдэлтэй бүлгийн хүмүүсийг 12 сардаа дор хаяж нэг удаа дархлаажуулж байхыг уриалсан байна.

                                                                                                                                                     Эх сурвалж: Kyodo News



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд