Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбурхан өвчний эхний тохиолдол энэ оны долдугаар сарын 31-ний өдөр батлагдсанаас хойш зөөвөрлөгдсөн хоёр, дотоодын хоёр тохиолдол бүртгэгдээд байна.
Тиймээс Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгөх цахим сургалтыг зохион байгууллаа.
ЭМЯ-наас яаралтай хариу арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлж байгаа юм.
Сургалтын үеэр “Хавьтал илрүүлэлтэд анхаарах асуудлууд” сэдвээр ЭМЯ-ны НЭМГ-ын УСХЗХ-ийн дарга Б.Туяа, “Тандалтын үйл ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга Ж.Нямсүрэн, дархлаажуулалтын бүртгэлжүүлэлтийн талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам танилцуулав.
Мөн “Эрсдэлийн харилцаа, анхаарах асуудал” сэдвээр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан, “Лабораторийн шинжилгээ, сорьц авах, хадгалах, тээвэрлэлт” сэдвээр ХӨСҮТ-ийн НЛА-н дарга Б.Бумдэлгэр нар мэдээлэл өглөө.
Түүнчлэн улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед өрх, сумын эмч нарын нэн даруй авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б.Соёлмаа, жирэмсэн эмэгтэйд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн Ерөнхий мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, хүүхдэд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг өгөв.
Эх сурвалж: ЭМЯ