Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Усанд сэлэлтийн тамирчин Луана Алонсо-г сахилга батгүй байсны улмаас олимпын тосгоноос хөөжээ.
Түүнийг хөөх шийдвэрийг Парагвайн олимпын хороо гаргасан байна. 20 настай тамирчин өнгөрсөн бямба гарагт өрсөлдөн, зургаадугаар байрт орж, финалд шалгарч чадаагүй. Иймд тэрээр олимпын тосгоноос гарч, шөнийг гадуур өнгөрөөжээ. Түүний энэ үйлдлийг Парагвайн олимпын хороо сахилга батгүй үйлдэл, бусад тамирчдын дунд таагүй уур амьсгал үүсгэлээ гэж дүгнэсэн байна.
Парисын олимтод Парагвайн 27 тамирчин оролцож байна. Тус улсын олимпын хороо тамирчныхаа гаргасан алдааг эх орондоо очоод дахин нягтална гэжээ.
Парагвайн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд усанд сэлэлтийн тамирчныг найз нараа дэмжихийн оронд Диснэйлэндэд зугаалсан гэсэн байна.
Эх сурвалж: AA