Европ дахь хамгийн том атомын цахилгаан станцад гал гарчээ

Европ дахь хамгийн том атомын цахилгаан станцад гал гарчээ

Ням гарагт Орост эзлэгдсэн Украины Запорожье муж дахь атомын цахилгаан станцад гал гарсанд ОХУ болон Украин талууд харилцан бие биеэ буруутгав.

ОХУ-аас томилогдсон Запорожье мужийн захирагч Евгений Балицкийгийн мэдээлснээр Украины цэргүүд Энергодар хот руу гал нээсний улмаас атомын цахилгаан станцын хөргөлтийн системд гал гарсан гэв.

Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Телеграм хуудсаар дамжуулан “Оросын цэргүүд атомын цахилгаан станцад гал тавьсан” гэсэн байна.

Цахилгаан станцын эргэн тойронд цацрагийн хэмжээ огцом нэмэгдээгүй гэдгийг аль аль талууд мэдэгджээ.

Запорожийн атомын цахилгаан станц нь Европ дахь хамгийн том атомын цахилгаан станц учир Украины Дотоод хэргийн яамнаас станцын ойролцоох нөхцөл байдлыг “эрчимтэй хянаж” байгаа гэв.

Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-аас бодлогогүй цэргийн ажиллагааны улмаас станцад цөмийн томоохон осол гарч болзошгүй гэдгийг аль аль талд сануулсаар буй. 

                                                                                                                                                              Эх сурвалж: France24



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд