Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 35.336, мөрдөн байцаалтын 2.865 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 238 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 4, Өмчлөх эрхийн эсрэг 85, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 52.872 зөрчилд 53.034 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 204 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 35 баривчилж, эрх хасаж, 299 иргэнийг торгож, эрх хасаж, 1 насанд хүрээгүй иргэнийг сургалтад хамруулж, 52.495 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн байна.
Мөн 53.034 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 52.420 шийдвэрлэж, шүүхээр 614 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1362, Танхайрах 111, Хүний биед халдах 219, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 161, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 50.437, бусад 744 зөрчил байна.
Өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 29, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 39, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 68, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 2, галт зэвсэг, сум хэрэгсэл 0, шүүхээс даалгасан хүн 56, зөрчил үйлдсэн этгээд 23 олж тогтоосон.
Шийдвэрлэсэн онцлог хэргээс дурдвал:
Нэр бүхий иргэн нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.А-ийн “Соно” нэртэй зээлийн апплэйкшн рүү хууль бусаар нэвтэрч халдан орж 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэн Ж.У-г энэ оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нэр бүхий иргэд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын .... тоотод оршин суух иргэн Д.Э-н эзэмшлийн цахим фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мэдээллийн сүлжээнд хууль хандсан гэх хэрэгт иргэн С.Л, С.С, Б.М, О.А, Г.Г нарыг энэ оны 08 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нэр бүхий иргэн нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо .... тоотод оршин суух иргэн Н.О-н цахим фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мэдээллийн сүлжээнд хандсан гэх хэрэгт иргэн С.Ш-г энэ оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 08 сарын 09-ний өдөр хэргийг нэтгэх саналтай Налайх дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.
Иргэн Д.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Түшиг, Цагааннуур сумдын ойн сан бүхий 18 талбайгаас гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн, “Монгол Улсын ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 4966.87 шоо.метр нарс, шинэс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд экологи-эдийн засгийн үнэлгээгээр 5,150,849,277 төгрөгийн хохирол учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 45 иргэнд 13.500.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 149 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.