Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон этгээдүүдийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Гэвч шүүх хурлыг хоёр дахь удаагаа хойшлууллаа.
Зарим өмгөөлөгч нар шүүх хурал давхацсан, эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад эмчлүүлэх шаардлагатай тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлт шүүхэд ирүүлжээ. Эдгээрийг шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэж шүүх хурлыг аравдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хоёр сарын хугацаагаар хойшлуулав.
Ингэхдээ шүүгчийн ээлжийн амралт, өмгөөлөгч нарын хүсэлтийг тааруулсан гэж шүүгч онцоллоо. Мөн шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлт хүлээн авах боломжгүй, хэрэв дахин хойшлуулах хүсэлт өгсөн тохиолдолд шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулж байна гэж үзэхийг анхаарууллаа.