Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Булган аймгийн Булган суманд хогийн цэг шатааж их хэмжээний утаа гаргаж агаар орчныг бохирдуулж байна гэх иргэдийн гомдлын дагуу Байгаль орчны мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж байна.
Тодруулбал, Булган аймгийн Булган сумын Засаг даргаас төвлөрсөн хог хаягдлын цэгийн хогийг ландфиллын аргаар дарж булшлахаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тосон бумбын орон” ХХК-тай гэрээ байгуулж гэрээний дагуу тус компани нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хогийн цэгийг булшлах явцдаа шатааж улмаар агаарт их хэмжээний утаа дэгдэж галыг унтрааж чадахгүй хэмжээнд хүрсэн байна.
“Тосон бумбын орон“ ХХК, Булган аймгийн Булган сумын Засаг дарга, Булган аймгийн Онцгой байдлын газартай хамтран галыг унтраах арга хэмжээ авч ажиллаж байна.