Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"X Богд 2 ихэр нас эцэслэжээ" гэсэн худал мэдээллийг нийгмийн сүлжээнд тараасан асуудлыг шалгуулна Гандантэгчэнлин хийдээс мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Дээрх мэдээлэл нь Mn Studio Department Store, Монгол ардын нам гэх нэртэй CNN гэх лого бүхий хаягнаас цацагдсан байдаг.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.