Соёлын өвд хамаарах их хэмжээний зоос, мөнгөн ембүүг хууль бусаар худалдаж байжээ

Соёлын өвд хамаарах их хэмжээний зоос, мөнгөн ембүүг хууль бусаар худалдаж байжээ

Энэ оны тавдугаар сард  "Монголын Бурхан шашины төв Гандантэгчинлэн хийд"-ийн хашааны орчмоос соёлын өвд хамаарах их хэмжээний эртний зоос, ембүү олж бусдад хууль бусаар худалдсан үйлдлийг  цагдаагийн байгууллага  илрүүлсэн байна.

Тодруулбал:  Төв Гандантэгчинлэн хийдийн орчим нийтийн бие засах газар барихаар ажиллаж байсан нэр бүхий этгээдүүд нүх ухаж байх үедээ их хэмжээний  эртний мөнгөн зоос, мөнгөн ембүү зэргийг олж эртний эдлэлийн ченж болон БНХАУ-ын иргэдэд хууль бусаар худалдсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа аж.  Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүдээс 1000 гаруй ширхэг мөнгөн зоос, ембүү, их хэмжээний бэлэн мөнгө, вальют хураан авчээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд