Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украины цэргүүд Оросын Курск мужид урагшилж байна гэж тус улсын армийнхан мэдэгдсэн байна. Мөн энэ талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2024.08.13/ хийсэн мэдэгдэлдээ, "Украин одоо тус бүс нутгийн 74 хот, тосгон буюу 1000 орчим хавтгай дөрвөлжин км талбайг хяналтандаа байлгаж байна" гэжээ.
Харин Оросын хошууч генерал Апти Алаудинов, "Украины давшилтыг зогсоосон. Тэд төлөвлөж байсан довтолгоо нь бүтсэнгүй" гэсэн байна. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, "2022 онд Украиныг бүрэн хэмжээгээр довтлох ажиллагааг эхлүүлсэн Оросын ерөнхийлөгч В.Путинд энэ халдлага бодит бэрхшээл үүсгэлээ" гэжээ.
Эх сурвалж: BBC