ОХУ-ын  Белгород мужид онц байдал зарлажээ

ОХУ-ын Белгород мужид онц байдал зарлажээ

Украины арми ОХУ-ын Курскт нэвтэрснээс дөрөв хоногийн дараа тус мужид онц байдал зарласан. ОХУ-ын эх сурвалж болон Дайны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр Украины арми 800 км квадрат орчим газар нутгийг хяналтдаа аваад байна. Мөн 200 мянга орчим хүн орон гэрээсээ дүрвэжээ.

Украины тал Оросын газар нутгийг эзэмших сонирхолгүй байгаа гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдсэн. Тодруулбал, “Оросын тал энх тайвныг сэргээхийг хэдий хурдан зөвшөөрнө, төдий чинээ хурдан Украины давшилт зогсоно” гэжээ.

ОХУ-ын нутаг дэвсгэрт дайн үргэлжилсээр, өчигдөр /2024.08.14/ Белгород мужид онц байдал зарлав.

Украины талаас өнгөрсөн шөнө  нь харвасан 117 дроныг устгасан гэж ОХУ мөн мэдэгдлээ. Эдгээр дрон нь Курск, Воронеж, Белгород, Нижный Новгородыг чиглэсэн байжээ. Мөн дөрвөн пуужинг ОХУ буудаж унагасан байна.

                                                                                                                                                                                                                                     Эх сурвалж: FRANCE24



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд