Володимир Зеленский:

Володимир Зеленский: "Курскээс олзолсон Орос цэргүүдийг хоригдож буй Украин цэргүүдтэй сольж болно" гэжээ

Өнгөрсөн долоо хоногт Украины хүчин ОХУ-ын Курск мужийн хилийг давж гэнэтийн довтолгоо хийсэн. Украины армийн топ командлагчийн мэдэгдсэнээр Украин мянган км квадрат гаруй ОХУ-ын газар нутгийг хяналтдаа авсан байгаа.

Володимир Зеленский лхагва гарагт /2024.08.14/ өөрийн Телеграм хуудас дээрээ “Бид Курскт үргэлжлүүлэн урагшилсаар байна. Өнөөдөр хэд хэдэн чиглэлд нэгээс хоёр км урагшилсан” гэжээ.

Мөн тэрбээр орой болгон хийдэг мэдэгдэлдээ Курскээс олзолсон Орос цэргүүдийг хоригдож буй Украин цэргүүдтэй сольж болно гэсэн байна.

Украины Дотоод хэргйин сайд Игорь Клыменко хилтэй ойролцоо амьдардаг иргэдийг өдөр тутмын дайралтаас хамгаалах зорилготой буффер бүс үүсгэлээ гэсэн юм.

Мөн тус улсын Шадар сайд Ирина Верещук иргэд Орос эсвэл Украин руу нүүн шилжиж болох хүмүүнлэгийн коридор нээнэ гэж мэдэгджээ.

Москва лхагва гарагт мэдэгдэл хийхдээ Курск мужид 117 дрон, дөрвөн пуужин устгасан гэсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн Курск мужид хэд хэдэн довтолгоог зогсоосон хэмээсэн юм.

                                                                                                                                                                                        Эх сурвалж: Reuters

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд