АТГ: Төрийн байгуулагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа хийж байна

АТГ: Төрийн байгуулагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа хийж байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 40 өргөдөл, гомдол хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлсэн байна.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 68.2 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд тусгай зөвшөөрөл, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгай байжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 190 дуудлага хүлээн авсан байна. 

Мөн тус албанаас “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2024 оны судалгаа”, “Төрийн байгуулагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-ны мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэв гэж АТГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд