ОХУ-ын стратегийн ач холбогдолтой 2 дахь гүүрийг дэлбэлжээ

ОХУ-ын стратегийн ач холбогдолтой 2 дахь гүүрийг дэлбэлжээ

ОХУ-ын Курск мужид дайн үргэлжилж байна. Курскийн тулаан эхэлснээс хойш Украины тал Оросын стратегийн ач холбогдолтой хоёр дахь гүүрийг устгажээ. Тодруулбал, Званное дахь Сейм голын гүүр Ням гаригт цохилтод өртсөн байна.

Украины Агаарын цэргийн хүчний командлагч дэслэгч генерал Микола Олещук энэ цохилтын талаар цахим сүлжээндээ “Дахин нэг гүүрийг устгалаа. Украины Агаарын цэргийн хүчний нисэх хүчин нарийвчлалтай агаарын цохилтоор дайны логистикийн чадавхийг үгүй хийсээр байгаа нь байлдааны явцад ихээхэн нөлөөлж байна” гэжээ.

Украины арми энэ долоо хоногийн эхээр Глушково хотын ойролцоох Сейм голын өөр нэг гүүрийг устгасан. Тус гүүрээр ОХУ цэргүүдийн хангамж тээвэрлэдэг байжээ.

Зеленскийн зөвлөх Михайло Подоляк “Украины арми ОХУ-ыг эзлэн авах сонирхолгүй. Харин хэлэлцээрт оруулахыг ятгахыг хүсч байна” гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл Украины ерөнхийлөгч Зеленский Курск руу дайрсан зорилго нь Оросын довтолгоог зогсоох “буфер бүс” байгуулах явдал гэж мэдэгджээ. Тэрбээр Ням гаригт үг хэлэхдээ “Курск мужид явуулж буй манай ажиллагаа Оросын арми, Оросын төр, батлан ​​хамгаалах салбар, эдийн засагт хохирол учруулсан хэвээр байна. Энэ бол зөвхөн Украины хамгаалалт биш. Бид Оросын дайны чадавхийг аль болох тасалдуулж, сөрөг довтолгоог явуулах зорилготой. Үүнд, түрэмгийлэгчийн нутаг дэвсгэрт хамгаалалтын бүс бий болгох багтаж байна” гэжээ.

                                                                                                                                                                                     Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд