Богдхан уулын дархан цаазат газарт ан хийгээд зугтсан зөрчлийг  шалгаж байна

Богдхан уулын дархан цаазат газарт ан хийгээд зугтсан зөрчлийг шалгаж байна

Богдхан уулын дархан цаазат газрын Зүүн дэлгэр, Өгөөмөрийн амны байгаль хамгаалагчид энэ сарын 16-ны өдөр ууланд хяналт шалгалт хийжээ. 

Энэ үеэр 2378УАК улсын дугаартай сэжиг бүхий автомашинтай этгээдүүдэд шаардлага тавихад биелүүлэхгүй зугтсан бөгөөд ойр орчмын газарт үзлэг хийхэд тарвага буудаж нуугаад зугтсан байв.

  • Улмаар байгаль хамгаалагчид Төв аймгийн цагдаагийн газарт мэдэгдэн хамтран ажиллаж хулгайн ан хийсэн иргэнийг тогтоон саатуулж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. (Улаанбаатар хотын иргэн н.З гэгч)
  • Тусгай хамгаалалттай газар нутагт ан хийх хориотой бөгөөд ан хийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.5-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтай.

Иргэн бүр Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлэн байгаль орчны эсрэг аливаа хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг Хамгаалалтын захиргаа өгч хамтран ажиллахыг уриалж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд