Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хоёр өдөр үргэлжлэх төрийн айлчлал Азербайжаны нийслэл Баку хотод эхэлсэн тухай Оросын хэвлэлүүд Ням гарагт мэдээлжээ.
Азербайжан бол Орос болон Туркийн ойрын холбоотон, Өрнөдийн орнуудын эрчим хүчний томоохон нийлүүлэгч улс юм.
Улс орон нь гадаадын цэргийн халдлагад өртсөн эгзэгтэй цаг үетэй Путиний айлчлал давхцаж байна.
Путин өнөөдөр буюу Даваа гарагт Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын, бүс нутгийн асуудлаар хэлэлцэх тухай Кремлиэс мэдээлжээ.
Ням гарагийн орой тэд Азербайжаны ерөнхийлөгчийн өргөөнд зоог барьсан байна.
Өнөөдөр Путин бас Азербайжаны одоогийн ерөнхийлөгчийн эцэг, 1993-2003 оны хооронд төр барьж байсан Хейдар Алиевын бунханд хүндэтгэл үзүүлэх ажээ.
Кремлийн хэвлэлийн албаны баталснаар Путин, Алиев нар бас Азербайжан, Арменийн зөрчлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх гэнэ.
Азербайжан улс 30 орчим жил Армени үндэстний салан тусгаарлагчдын хяналтад байсан уулын бүс нутгаа 2023 оны есдүгээр сард зэвсгийн хүчээр буцааж авсан юм.
Арменийн тал Уулын Карабахыг хамгаалахад тусламж үзүүлээгүй гэж Москвагийн эрх баригчдыг буруутгаж байгаа.
Тэр үеэс хойш Арменийн эрх баригчид Оросын дэмжлэгт найдахаа больж, Өрнөдийн орнуудтай ойртож эхэлсэн юм.
Байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч Азербайжан улс Украины дайны улмаас Оросын алдсан Европын зах зээлийг одоо хийгээр хангаж байгаа.
Путин хамгийн сүүлд 2018 онд Азербайжанд айлчилж байжээ.
Тэрбээр одоо Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Олон Улсын Эрүүгийн Шүүхээс баривчлах тушаалтай байгаа.
Азербайжан улс тус шүүхийн гишүүн орнуудын баталсан Ромын Гэрээнд нэгдээгүй тул Путинийг баривчлах үүрэг хүлээхгүй юм байна.
Эх сурвалж: AFP