Завхан аймгийн Отгонд хөрсөн дээр -52°С хүрч хүйтэрсэн байна.

Завхан аймгийн Отгонд хөрсөн дээр -52°С хүрч хүйтэрсэн байна.

Өнгөрсөн 2023 онд температурын үнэмлэхүй их утга Баянхонгор аймгийн Эхийнголд агаарт 41.8°С, Говь-Алтай аймгийн Тооройд хөрсөн дээр 70°С хүрч халсан бол үнэмлэхүй бага утга Завхан аймгийн Баян-Уул суманд агаарт -49.9°С, Отгонд хөрсөн дээр -52°С хүрч хүйтэрсэн байна.

Нэг хоногт хамгийн ихдээ нийслэлийн Хан-Уул дүүрэгт долдугаар сарын 23-нд 85.9 мм тунадас оржээ. Даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгэ аймгийн Сүхбаатарт 972.8 гПА, бага утга Баянхонгор аймгийн Баянбулагт 757.9 гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурдны үнэмлэхүй их утга Ховд аймгийн Зэрэг суманд 43 м/с хүрсэн байна.

Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд