Алсыг харагч дээр гал гарч 20 гаруй хүн бэртжээ

Алсыг харагч дээр гал гарч 20 гаруй хүн бэртжээ

Бямба гарагийн орой Германы Лайпциг хотын ойролцоо зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр алсыг харагч дээр гал гарчээ.

Саксони мужийн цагдаагийн албаны мэдээлснээр орон нутгийн цагаар 21:00 цаг өнгөрч байхад алсыг харагчийн хоёр бүхээг шатаж эхэлсэн байна.

Энэ үеэр дөрвөн хүн түлэгдэж, нэг хүн алсын харагчаас унаж бэртжээ.

Өөр 18 хүн, тэдний дотор цагдаагийн ажилтнууд гал түймрийн утаанд угаартаж, эмнэлгийн тусламж авсан байна.

Цагдаа нар одоогоор тодорхойгүй байгаа гал түймрийн шалтгааныг мөрдөн шалгаж эхэлжээ.

Германы рэппэр Ski Aggu алсыг харагч дээр түймэр гарах үед тайзан дээр дуулж байсан юм.

Тэрбээр сүүлд Инстаграм хуудсандаа "Гал гарахыг хараад ихэд цочирдсон. Гэвч зохион байгуулагчид миний чихэнд ямар ч тохиолдолд тоглолтоо зогсоож болохгүй, эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд хүмүүсийг тайвшруулах зүйл ярь гэж зааварласан" гэж бичжээ.

 

                                                                                                                                                                                                                      Эх сурвалж: CNN



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд