Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жинхэнэ цайнд дурлагчид хэзээ ч ууттай цай худалдаж авдаггүй, учир нь муу чанартай түүхий эдийг уутанд савладаг гэсэн ойлголт байдаг. Гэсэн хэдий ч нийтээрээ уутласан буюу пакеттай цайг уусаар байгаа билээ. Шинжээчдийн үзэж байгаагаар бол цайны чанар бус гол нь савлагаанд байгаа гэдгийг хэлж байна.
Ийм савлагаатай бүтээгдэхүүн нь хүмүүст хэрхэн хор хөнөөл учруулж болохыг анагаах ухааны эрдэмтэн, мэс засалч Александр Умнов "Российская газета"-д өгсөн ярилцлагаас товчлон хүргэж байна.
1. Аюултай савлагаа
Түүний үзэж байгаагаар эрүүл мэндийн гол аюул нь цай нь өөрөө биш, харин савласан уут, халуун усанд хандалж байгаатай холбоотой ажээ. Баримт нь буцалж буй усны нөлөөн дор хуванцар ашиглан хийсэн уутны хамгийн жижиг тоосонцор биед орж, гадагшилдаггүй, харин эсэд хуримтлагддаг байна.
2. Өвчлөл
Бие дэх хуванцарын хэмжээ эгзэгтэй хэмжээнд хүрэхэд эд эсүүд үрэвсэж, аутоиммун өвчин, эсийн мутаци үүсэх магадлал өндөр байдаг бөгөөд энэ нь эргээд хорт хавдар үүсгэдэг байна.
3. Цайг хандалж уух
Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд савлагаагүй навчтай цай худалдаж аваад цайны саванд хандалж уух нь зөв бөгөөд ингэснээр та илүү амттай, илүү баялаг амин дэмтэй эрүүл цайг уух болно гэж тэрээр нэмж хэлжээ.
Өөрөөр хэлбэл өдөр бүр хуванцар биедээ оруулахгүй байхаас өөрийгөө бүрэн сэргийлж чадах юм.