“Ч.Ганхуят яллах дүгнэлтийг нь биечлэн гардуулаагүй” тул шүүх түүнийг албадан ирүүлэх прокурорын саналаас татгалзжээ

“Ч.Ганхуят яллах дүгнэлтийг нь биечлэн гардуулаагүй” тул шүүх түүнийг албадан ирүүлэх прокурорын саналаас татгалзжээ

Эмэгтэй хүний долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон “Хас”-ын гэж ч тодорхойлдог, өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг болон түүний дүү н.Золбоод холбогдох хэрэг прокурор дээр гацаад байгаа талаар бид өмнө нь мэдээлж, улмаар Ч.Ганхуяг нь яллах дүгнэлттэйгээ танилцахгүй байгаа тул албадан ирүүлэх саналыг прокуророос өнгөрсөн долоо хоногт шүүхэд хүргүүлсэн билээ. 

Тэгвэл Ч.Ганхуягийг албадан ирүүлэх тухайн прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2024.08.14/ хэлэлцсэн байна. Улмаар шүүхээс прокурор ажиллагаа дутуу хийж, Ч.Ганхуягийг яллах дүгнэлттэйгээ ирж танилцах тухайн мэдэгдэх хуудсыг өөрт нь биечлэн гардуулаагүй гэх шалтгаанаар прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд