Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагад 36 311 хэрэг бүртгэгджээ. Үүнээс мөрдөн байцаалтын 3 134 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 322 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Зарим хэргээс онцлоход,
- Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт дэх Гаалийн хяналтын бүсээр энэ оны зургаадугаар сарын 4-нд “Монгол улсын засгийн газрын 2007 оны дөрөвдүгээр сарын 11-ний 95 дугаар “Жагсаалт батлах тухай (Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг жагсаалт)” тогтоолын хоёрдугаар хавсралтын 28 дугаарт багтсан (Triethanolamine) гэх 5 кг бодисыг нэвтрүүлсэн. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.
- Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “У Ж” ХХК нь лабораторийн байрандаа нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтын Химийн хорт, аюултай бодисын ангилалд багсан Натрийн сульфид (Na2S) Натрийн сульфид (Na2S), Аммони хлорид (NH4CI) хүхрийн хүчил /H2SO4/ нийт 55 кг бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлжээ.
- ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ