Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Долоо хоногийн 5 өдөр ажлын 8 цаг сууж ажилладаг бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Байнгын суугаа ажил хийх нь хөдөлгөөнийг хязгаарлаж, хуян хөөрөх, жин нэмэгдэх мөн цусны даралт ихсэхээс эхлээд зүрхний өвчин хүртэл эрүүл мэндийн олон асуудлын шалтгаан болдог. Гэхдээ та багахан хугацаа зарцуулаад тохирсон дасгалыг хийснээр компьютерын ард удаан сууснаас үүсэх хор уршгийг арилгаж чадах юм. Өнөөдөр та бүхэндээ суугаа ажил хийдэг хүмүүст зориулсан 8 дасгалыг зааж өгөхөөр бэлтгэлээ.
1. Өвдгөн дээрээ ээлжилж суух дасгал
Энэ бол ташааны хөдөлгөөнийг сайжруулж, булчингаа сунгахад туслах хамгийн энгийн боловч үр дүнтэй дасгал юм. Дасгалын байрлал авахдаа баруун өвдгөө нугалж газар тулж, зүүн өвдгөө 90 градус нугалж сууна. Ингэхдээ хоёр гараа ташаандаа авч, нуруугаа цэх байлгаж чангална. Тус байрлалаас зүүн өвдөг ташаагаа урагш татан булчингаа
сунгаж, байрлалаа 10 секунд хадгална. Дараа нь анхны байрлалдаа буцаж очоорой. Нэг талдаа 10 удаа давтаж хийнэ.
2. Хана налж, гантил өргөх
Нуруугаа хамгаалж, эрүүл байлгахын тулд энэ дасгалыг хийж хэвшээрэй. Нуруугаараа хана налж, өвдгөө нугалаад хагас сууна. Мөр болон толгойгоо хананд нааж байх нь чухал бөгөөд салгаж болохгүй. Хоёр гартаа өөрт тохирох жинтэй гантил барьж өргөнө. Ингэхдээ эхлээд хоёр гараа нугалж, толгойныхоо хажууд байрлуулна. Дараа нь хоёр гараа дээш өргөх бөгөөд буцаж буулгах маягаар дасгалаа хийгээрэй. 8-10 удаагийн давтамжтайгаар 3 удаа хийнэ.
3. Bird-Dog дасгал
Дөрвөн хөллөж байрлал авна. Зүүн гараа урагш сунгах бөгөөд ингэхдээ баруун хөлөө хойш жийгээрэй. Буцаад анхны байрлалдаа ирж ахин давтана. Нэг талдаа 10 удаа хийхэд хангалттай. Анхаарах ёстой зүйл бол тэнийлгэж буй гар болон хөл нэг хэмд тэгш байх ёстой юм.
4. Т хэлбэрийн суниалт
Суниалтын байрлал авч бэлдэх байдлаа хангана. Тус байрлалаас зүүн гар дээрээ тогтож, биеэ баруун тийш эргүүлж баруун гараа дээш өргөнө. Буцаад анхны байрлалд шилжсэнээр нэг тоот дасгал болж байгаа юм. Хоёр талдаа ээлжлэн 10 удаа хийгээрэй.
5. Авирагч
Хоёр гар болон хөлөөрөө тулж байрлал авна. Хоёр хөлөө ээлжлэн цээж гар руугаа татаж дасгалаа хийх бөгөөд аль болох хурдан хийхийг хичээгээрэй. Нэг хөлөндөө 30 удаа хийнэ.
6. Гүүрэн дасгал
Дээш харж хэвтээд хоёр хөлөө нугална. Гараа чигээр нь унжуулаарай. Тус байрлалаас өгзөг, нуруу хэсгээ дээш өргөх ба өгзгөө чангалах хэрэгтэй. Өгзөг, нуруугаа дээшлүүлсний дараа байрлалаа 3 секунд орчим хадгалаад доошлуулна. 10 тоогоор 3 удаа хийгээрэй.
7. Хажуу талын үсрэлт
Биеийн бүх булчинг ажиллуулах нэг дасгал бол үсрэлт юм. Ингэхдээ зүүн хөлөө дээш өргөж, баруун гарын тохойтой нийлүүлнэ. Нөгөө талдаа адилхан хийнэ. Аль болох хурдан хийхийг хичээгээрэй. Нэг талдаа 10-20 удаа хийхэд болно.
8. Хүн аалз суниалт
Суниах байрлал авна. Ингэхдээ баруун өвдгөө нугалж, ташаатай ижил хэмд аваачна. Дараа нь доош болж суниагаарай. Нөгөө талдаа адил хийнэ. 10-20 удаагийн давтамжтай хийгээрэй.