Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны наймдугаар сарын 4-ний өдрийн А/282 дугаар тушаалаар ‘’Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам’’-ыг шинэчилж, хуш модны самрыг жил бүрийн аравдугаар сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр журамласан. Өмнөх журмаар есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүхийг зөвшөөрдөг байв.
Гэвч иргэд заасан хугацаанаас өмнө самар ихээр түүж, худалдан борлуулж байгаа асуудал гарч байгаа учир зөвшөөрөлгүйгээр самар түүсэн тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ анхаарууллаа.
Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэх боломжтой. Зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самрыг түүх ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай. Болц нь гүйцсэн самрыг түншихэд унадаг бол болц нь гүйцээгүйн улмаас түншээд унахгүй үед иргэд мод руу авирч бэлтгэж эрсдэлд орж байна. Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн нөхцөлд 5000 нэгж болон түүнээс дээш нэгжээр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.
Хуш мод нь ойн нөөцийн таван хувийг эзэлдэг. Самар түүх зохистой хэмжээ байдаг ба 30 хувийг нь түүж, 70 хувийг нь үлдээх ёстой байдаг аж.
Учир нь тухайн ойд самраар хооллодог амьтад байдаг. Түншүүр буюу хатуу биетээр хуш модыг түншиж самрыг авснаар модыг гэмтээдэг. Ингэснээр мод хугарч, хатаж үхдэг. Иймээс хөнгөн аргаа доргиох, мөчрийг сэгсэрч самрыг авах зэрэг аргаар модоо гэмтээхгүйгээр самраа бэлтгэх хэрэгтэй. Буруу аргаар бэлтгэж гэмтээснээр экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Мөн самрыг түүхийгээр нь түүснээр гэдэсний шар зэрэг халдварт өвчин тархах эрсдэлтэйг НЭМҮТ-өөс анхааруулжээ. Иймд Богдхан уул болон бусад дархан цаазат газрын ай саваас зөвшөөрөлгүй самар түүхгүй байхыг зөвлөж байна.