Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын 2024 оны сонгуулийн зургаадугаар тойрогт Ард Түмний Олонхийн Засаглал намаас нэр дэвшиж байсан Х.Чингисхаан нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, тэрбээр сонгуулийн сурталчилгааны үеэр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр өөрийн "Чингис хаан" нэртэй цахим хаягнаас "Янхны газраас" гэх гарчигтай бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан байдаг. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаадугаар сарын 18-ны өдөр /2024.06.18/ иргэн Х.Чингисхааныг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд /танхайрах/ заасан зөрчил гаргасан хэмээн үзэж, 100 нэгжээр буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан юм.
Харин тэрбээр уг шийтгэвэрийг үл зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан билээ. Түүний гомдлыг шүүх хэлэлцээд уг зөрчлийн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Тодруулбал, Х.Чингисхаан нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ танхайраад зогсохгүй бусдын эд хөрөнгийг устгасан аж. Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд торгох шийтгэл оногдуулахдаа "Бусдын эд хөрөнгийг устгасан" гэх үндэслэлийг хэлэлцээгүй буюу хөнгөн ял оноосон байна" гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Тиймээс уг зөрчлийн хэргийн дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан байна.