Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахлаас урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комиссын/НОК/ шуурхай штабаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Тарваган тахал болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, томоохон зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд он гарсаар малын гоц халдварт өвчний 101 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь хонины цэцэг, гахайн мялзан, бог малын мялзан өвчин.
Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт өвчний улмаас дөрвөн аймгийн таван суманд голомтот хорио цээрийн, нэг аймагт хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Малын гоц халдварт өвчин малаас малд, хүнээс малд, тээврийн хэрэгслээр дамжиж халдварладаг.
Хичээл, сургууль эхэлж буйтай холбоотойгоор хөдөө орон нутгаас мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдах нь ихэсдэг энэ үед хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа юм. Тухайлбал орон нутгаас малын гарал үүслийн гэрчилгээтэй ирүүлэх, эрүүл бүсээс мал авчирч буй эсэхийг мал эмнэлгийн байгууллагатай хамтран шалгаж байна" гэж мэдээлэв.