Хулгайн гэмт хэрэг  илрүүлсэн алба хаагчдыг шагнаж урамшуулжээ

Хулгайн гэмт хэрэг илрүүлсэн алба хаагчдыг шагнаж урамшуулжээ

 Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0101 дүгээр ангийн хилийн цэргийн 0312 дугаар салбарын хариуцсан хэсэг “Алтанбулаг чөлөөт бүс”-д томилогдон цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагчид үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж, “Алтанбулаг чөлөөт бүс”-ийн дэлгүүрээс эд зүйлс хулгайлж байсан үйлдлийг илрүүлжээ.

  Хилийн манааны үүргээ сонор, сэрэмжтэй гүйцэтгэн уг зөрчлийг илрүүлсэн Харуул, хамгаалалтын салбарын байлдагч Б.Дөлгөөнтамир, байлдагч А.Тэмүүжин нарыг ангийн захирагчийн тушаалаар ахлах байлдагч цол, “Тэргүүний хилчин” тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд