Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даваа гарагт ОХУ-ын зүгээс Украины нутаг дэвсгэрт 127 пуужин, 109 нисгэгчгүй онгоцоор довтолсон нь дайн эхэлснээс хойших хамгийн өргөн довтолгоо болсон тухай барууны хэвлэлүүд мэдээлжээ. Агаарын довтолгооны улмаас долоон хүн амь үрэгдсэний дөрөв нь хүүхэд байгаа юм. ОХУ-ын Батлан хамгаалах яам “өндөр нарийвчлалтай зэвсэг” ашиглан Украины эрчим хүчний дэд бүтцийн чухал объектуудад агаараас цохилт өгсөн болохыг мэдэгджээ. Украины Ерөнхий сайд Денис Шмихалын хэлснээр агаарын довтолгоо 15 бүс нутгийн эрчим хүчний дэд бүтцийг онилж асар их хэмжээний хохирол учруулжээ. Довтолгооны улмаас Украин даяар эрчим хүч тасалдсан бол нийслэл Киев хотод усан хангамж саатаад байна.
Ерөнхийлөгч В.Зеленський барууны холбоотнуудад хандан Киевт агаарын довтолгооноос хамгаалах талаар илүү их дэмжлэг үзүүлэх, Оросын нутаг дэвсгэрт гүн цохилт өгөхийн тулд барууны зэвсгийг ашиглах хязгаарлалтыг цуцлахыг уриалсан байна.