Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаа бугын нүд зундаа шаргал өвөлдөө гүн цэнхэр болдог байна.
Цэнхэр өнгө нь бор шаргал өнгөнөөс гэрэлд бараг 1000 дахин илүү мэдрэмтгий бөгөөд гэрэл хүлээж авах чадвар өндөр гэнэ. Цаа бугын амьдардаг бүс нутаг өвлийн цагт гэрэл муутай байдагтай холбоотой ийнхүү нүдний өнгөө солих нэмэлт давхраа нүдний цөцгийн ардхан талд үүсчээ. Ингэснээр цаа буга нь ийм чадвартай Цор ганц хөхтөн юм.
Цаа нь тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж сүргээрээ амьдардаг. Агтлаагүй эр цааг этэр, агталсныг зарь, эмийг мянжиг, янзагыг хугаш гэнэ. Ороо нийлэг 10 сард болж, этэр 15 хүртэл манжиг хурааж хээлтүүлнэ. Хээл авсан мянжиг хээлээ 7 сар гаруй буюу 220-225 хоног тээж 5, 6 сард төллөж намар орой болтол хөхүүлнэ. Этрийн эвэр орооны дараа 12, 1 сард, хээлтэй манжгийнх төллөсний дараа 6 сард, сувай манжгийнх 2 сард унаад, 8 сарын сүүлчээр ургаж дуусна.