Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн хоногуудад УИХ-ын чуулганаар ЭМД-ын асуудлыг хөндөж яригдсаныг иргэд онцолсон. Тодруулбал, ЭМД-ын сангаас хөнгөлттэй үнээр үзүүлэх үйлчилгээ авах иргэдийн тоо хэтэрсэн тул ЭМД-аар он дуустал 58 эмнэлэгт үйлчлэхгүй гэдгийг мэдээлээд байсан билээ. Тэгвэл энэ талаар Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан өөрийн цахим хуудаснаа өчигдөр /2024.08.28/ ийн бичжээ. Тэрбээр, “ЭМД-ын сангийн мөнгийг: элдэв "эрүүл монгол", “эрүүл шүд”, “эрүүл элэг” хөтөлбөр, фитнес, сувилал, амралтад зарцуулахаа больж, 100 хувь эмчилгээний төлбөрт л зарцуулах ёстой” гэж нийтэлжээ.