БНХАУ-ын нүүрсний импорт 500 сая тоннд хүрчээ

БНХАУ-ын нүүрсний импорт 500 сая тоннд хүрчээ

Хятадын нүүрсний салбарын гол групп энэ онд нүүрсний импорт доод тал нь 500 сая тоннд хүрч, зах зээлд оролцогчдын таамаглаж байсан дээд амжилт болон өмнөх дээд хэмжээнээс давсан талаар мэдээлжээ.

Нүүрсний тээвэрлэлт энэ оных шиг хурдацтай өссөөр байвал 2024 онд нүүрсний импорт ийм түвшинд хүрнэ гэж Нүүрс тээвэрлэлт, түгээлтийн ассоциацийн (CCTD) шинжээч Су Хуйпэн онцолсон байна. Энэ нь өнгөрсөн оны 474.42 сая тонноос таван хувиар өссөн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн товчооны (NBS) мэдээлсэн байна.  Энэ хэмжээ нь гуравдугаар сард болсон нүүрсний импортын бага хурлын үеэр худалдаачдын гаргасан таамаглалаас дээгүүр буюу бүр давсан байх бөгөөд өмнөд нутгийн томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөгч Хятадын нүүрсний импорт 450-500 сая тоннын хооронд хэлбэлзэнэ гэж таамаглаж байсан.

Ирэх жил CCTD-ийн Су импортын хэмжээ 500 сая тонн орчим буюу арай бага байх болно гэж үзэж байна. Нүүрсний нийт эрэлт бага байгаа хэдий ч импортын хэмжээ тогтвортой байна. Оны эхний зургаан сард арилжааны нүүрсний хэрэглээ 1.4 хувиар буурч 2.29 сая тонн болсон гэж CCTD-ийн шинжээчид мэдээлжээ. Гэвч уул уурхайн гол бүс нутгуудад аюулгүй байдлын шалгалтын ажиллагаа хязгаарлагдмал байгаа тул дотоодын нүүрсний үйлдвэрлэл харьцангуй суларсан. NBS-ийн мэдээлснээр, 1-6-р сард үйлдвэрлэлийн хэмжээ 2.27 тэрбум тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 хувиар буурсан байна.

                                                                                                                                                                                   Эх сурвалж: Mining.com



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд