Украйн Курскийн довтолгооны үеэр Оросын 594 цэргийг олзолж, 100 орчим сууринг эзэлжээ

Украйн Курскийн довтолгооны үеэр Оросын 594 цэргийг олзолж, 100 орчим сууринг эзэлжээ

Курск мужид гурван долоо хоног үргэлжилсэн цэргийн ажиллагааны үеэр Оросын 594 цэргийг олзолж, 100 орчим тосгон сууринг эзлэн авсан тухай Украины зэвсэгт хүчний командлагч мэдэгдэв.

Генерал Александр Сирскийн хэлснээр Оросын арми сөрөг довтолгоо хийхээр хилийн бүс рүү 30 мянган цэрэг дахин байршуулсан ч тэдний давших аливаа оролдлогыг амжилттай няцааж байгаа гэлээ. Мөн  Курскийн довтолгооны нэг зорилго нь Оросын байлдааны ангиудыг Украины зүүн хэсгээс холдуулах явдал гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Сүүлийн саруудад Оросын довтолгоо урагшилж, Украины арми, тээврийн гол зангилаа болох Покровск хотоос 11 км зайд хүрсэн бөгөөд Курахове хотыг эзлэхээр тулалдаж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд