Танилц: Цагаан сарын өдрүүдийн цаг агаар

Танилц: Цагаан сарын өдрүүдийн цаг агаар

2024 оны 02 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 08-нд Хэнтийн уулархаг нутгаар, 09-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн зүүн өмнөд хэсэг, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд нутгийн зарим газар, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна. 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 12-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13,14-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-32 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө бүх хэсгээр -9...-14 градус хүйтэн байна. 14-нд хүйтний эрч чангарна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд