Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүүлийн хорин жилийн хугацаанд АНУ-д 21 500 гаруй хүн халуун цаг агаараас болж нас барсан болохыг Анагаах ухааны нийгэмлэгийн тайланд дурджээ. Нэгдсэн улсын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт дээд амжилт тогтоосон халууны давалгаа одоо ч үргэлжилсэн хэвээр. Тайланд өгүүлснээр 1999-2023 оны хугацаанд тус улсад халуунаас үүдэлтэй нас баралт 117 хувиар өссөн байна. Судлаачид тайландаа Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс авсан мэдээллийг ашигласан бөгөөд 1999 онд 1069 хүн халууны улмаас нас барж байсан бол 2023 онд 2325 тохиолдол болтлоо өсжээ.
2006, 2011 онд халуунаас үүдэлтэй өвчлөл нас баралтын тоо огцом өссөн ч эргээд буурсан үзүүлэлт ажиглагдаж байсан бол 2016 оноос хойш халуунд нас барсан хүний тоо жил тутам тогтмол нэмэгдэж байна.
Дулааны улмаас нас баралт дунджаар 1999-2016 онд 1.4 хувиар буурч, 2016-2023 онд жил бүр 16.8 хувиар өссөн байна.
Судлаачид "Уур амьсгалын өөрчлөлтөөс болж агаарын хэм нэмэгдэх хандлага цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй. Эрсдэл өндөртэй бүс нутгийн засаг захиргаа усан хангамжаа сайжруулж, нийтийн зориулалттай барилга байшингуудад агааржуулагч, сэнс суурилуулахад хөрөнгө оруулах талаар бодох хэрэгтэй" гэлээ.
Эх сурвалж: CNN