Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд 2024 онд шинээр тоологдсон булгийг хашиж, хамгаалалтад авлаа. Өнгөрсөн 2024 оны тавдугаар сард Усны газар, Туул голын сав газрын захиргаа болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран туул голын ай сав дагуух усны ундраг, булаг, шанд горхийг тоолох тооллого хийсэн.
Тус тооллогоор Богдхан ууланд шинээр 4-5 булаг, шанд шинээр бүртгэгдэж, хамгаалалтын захиргаанаас тэдгээрийг хамгаалах ажлыг үе шаттай эхлүүлээд байна.
Мөн Чулуутын аманд шинээр бүртгэгдсэн “Даяанчийн булаг”-аас холбогдох мэргэжлийн байгууллагууд усны дээж авч шинжлэх ажил хийгдэж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.