Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2022 оны дунд үеэс хойш Умард Солонгосоос ОХУ-д зэр зэвсэг агуулсан байж болзошгүй 13,000 чингэлэг ачаа тээвэрлэсэн гэж Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага дүгнэжээ.
Мягмар гарагт тус байгууллагаас парламентдаа илгээсэн тайлан мэдээнд ийм тоо баримт дурдагдсан юм байна.
“Украины дайныг урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд Орос улс Умард Солонгосыг зэр зэвсэг нийлүүлэх бааз болгон ашиглаж байна” гэж уг тайланд бичжээ.
Нэг чингэлэг нь зургаан сая орчим 152 мм-ийн их бууны сум агуулах багтаамжтайг тайланд бас дурдсан байна.
Цэргийн шинжээчид өмнө нь Пёняны эрх баригчид 120 мм-ийн миномет, 122 мм-ийн их бууны сум, 120 мм-ийн пуужин Орос улсад нийлүүлсэн байх боломжтойг мэдээлж байжээ.
АНУ болон түүний холбоотнууд Умард Солонгосыг дайнд ашиглах зэр зэвсэг ОХУ-д нийлүүлсэн гэж буруутгадаг.
Москва, Пёняны аль аль нь үүнийг үгүйсгэдэг юм.
Энэ зуны эхээр Умард Солонгост хийсэн айлчлалынхаа үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёр улсын хооронд батлан хамгаалахад харилцан туслалцах гэрээг Ким Жон Унтай байгуулж байв.
Энэ үеэр Путин бас Өмнөд Солонгосоос Украинд зэвсэг нийлүүлбэл Умард Солонгосыг зэвсэглэхээр сүрдүүлж байсан юм.
ОХУ-д нийлүүлсэн зэр зэвсгийн хариуд Умард Солонгос өөрийн цөмийн хөтөлбөр болон цэргийн технологийг сайжруулахад шаардлагатай тусламж авсан гэж ажиглагчид үзэж байгаа.
Эх сурвалж: Yonhap News