Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран 2021, 2023, 2024 онуудад  Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргалаа.

Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах  эрсдэлээс хамгаалаад байна.

Алба хаагчид техник, хэрэгслүүдийг нуурын  33.1-171 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг зохион байгууллаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд