Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын Гадаад хэргийн яам АНУ-ын 92 иргэнд хориг арга хэмжээ авчээ. Тодруулбал, сэтгүүлч, цэргийн албаны хурандаа зэрэг нийгэмд нөлөөлөхүйц хүмүүсийг Оросын хилээр нэвтрэхийг хориглосон. Энэхүү арга хэмжээг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены орос гаралтай хууль тогтоогч, биенесмэнүүдэд тавьсан хоригийн эсрэг тавьсан гэж Гадаад хэргийн яамнаас Лхагва гаригт мэдэгджээ.
Хориг арга хэмжээнд "Wall Street Journal"-ын 14 сэтгүүлч, "New York Times" сонины таван сэтгүүлч болон "Washington Post"-ын дөрвөн сэтгүүлч багтсан байна.
Гадаад хэргийн яам эдгээр хэвлэн нийтлэх байгууллага, сэтгүүлчдийг ардчилсан байдлыг үгүйсгэж, Оросын засгийн газар болон батлан хамгаалах салбарын талаар худал мэдээлэл тараасан гэж үзэж буй. "Wall Street Journal"-ын удирдах албан тушаалтан хориг арга хэмжээг буруутгаж, Путин үнэний дуу хоолойг дарах гэж оролдож байна гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж:NHK JAPAN