Сөүлийн төв хэсэгт байрлах авто замд найман фут гүн нүх үүсэж, машин унажээ

Сөүлийн төв хэсэгт байрлах авто замд найман фут гүн нүх үүсэж, машин унажээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын төв хэсэгт байрлах гудамжинд  найман фут гүн нүх үүсэж, цагаан өнгийн спорт машин унасан байна.

Онцгой байдлын алба хаагчид автомашины жолооч 82 настай эрэгтэй, зорчигч 76 настай эмэгтэйг аварчээ. Сөүлийн Сондэмүн дүүргийн гал унтраах, аврах ангийнмэдээлснээр, ослын улмаас автомашины жолооч, зорчигчоос өөр хүмүүүс гэмтээгүй байна. Гэмтсэн жолооч болон зорчигчийн биеийн байдал одоогоор тодорхойгүй байна.

Ажилчид, албаныхан эвдэрсэн замыг засаж, нүхний шалтгааныг судалж байгаа тул Сондэмүн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарласан байна. 2019 оноос 2023 оны зургаадугаар сар хүртэл тус улсад 879 нүх бүртгэгдсэн байна. Эдгээр нүхний бараг тал хувь нь бохирын шугамын эвдрэлээс үүдэлтэй гэж холбогдох  яамнаас  нь мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгээс ирсэн 48 настай жуулчин эмэгтэй Малайзын нийслэлд 26 фут гүн нүхэнд унасны улмаас алга болсон.  Албаны хүмүүс түүнийг газар доорх усны урсгалд урсгасан байж болзошгүй гэж мэдэгдээд буй.

                                                                                                                                                                                                      Эх сурвалж: Cbsnews.com



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд