Намибийн эрх баригчид иргэдээ өлсгөлөнгөөс аврахын тулд 80 заан нядлахаар болжээ

Намибийн эрх баригчид иргэдээ өлсгөлөнгөөс аврахын тулд 80 заан нядлахаар болжээ

Намиби улсын Хүрээлэн буй орчныг хамгаалах яам 723 тооны зэрлэг амьтан тэдгээрийн дотор 83 заан агнан махыг нь ган гачигт нэрвэгдсэн иргэдэд тараахаар төлөвлөж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлэв.

Бэлчээрийн даац хэтэрч усны нөөц нь багассан үндэсний дархан газруудаас зэрлэг амьтдын агнах юм. Мэргэжилтнүүдийн тооцоогоор, Африкийн өмнөд нутгийн Зимбабве, Замби, Ботсвана, Ангола, Намиби зэрэг таван орны дархан газруудад 200 мянга гаруй заан амьдарч байна. 

Намибийн эрх баригчид ганд нэрвэгдсэн иргэдээ өлсгөлөнгөөс аврахын тулд  30 усны үхэр, 60 одос үхэр, 50 импала гөрөөс, 100 хөх гну гөрөөс, 300 эрээн тахь агнана.  Засгийн газартай гэрээгээр ажилладаг мэргэжлийн анчид өмнө нь 157 амьтан агнаж 56,8 тонн мах бэлтгэжээ.

Өмнөд Африкт сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй ган гачиг нүүрлэж байгаа бөгөөд өнгөрсөн сард Намиби улс хүнсний нөөцийнхөө 84 хувийг шавхсан гэж НҮБ-аас мэдээллээ.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд