Согтуугаар машин жолоодсон ОХУ-ын атташед МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН дагуу хариуцлага тооцох боломжгүй

Согтуугаар машин жолоодсон ОХУ-ын атташед МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН дагуу хариуцлага тооцох боломжгүй

ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин нь өнгөрсөн наймдугаар сарын 7-нд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ОХУ-ын Элчин сайдын яамны дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргаж, улмаар олон нийтийн газарт бие зассан тухай мэдээлэл гарсан.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан боловч түүнд хариуцлага тооцох боломжгүй болжээ.

Учир нь П.В.Петрунин нь  эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтан тул ямар нэгэн хуулийн хариуцлага тооцох боломжгүй гэх бөгөөд элчин сайдын яамны зүгээс дотооддоо дээрх албан тушаалтандаа хариуцлага тооцох зохицуулалттай юм байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд