Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч У.Батбаяр, эрэлч нохойн хамтаар “Эмээлтийн пост”-д үүрэг гүйцэтгэж, тээврийн хэрэгсэлд тарвага тээвэрлэсэн эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа юм.
Аврагч, эрэлч нохойн хамтаар дөрвөн удаагийн гараанд гарахдаа 10 гаруй тарвагыг илрүүлж, Зооноз өвчин судлалын төв рүү илгээсэн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.