Элтон Жон хүнд халдварын улмаас нэг нүдний хараа нь түр алдагджээ

Элтон Жон хүнд халдварын улмаас нэг нүдний хараа нь түр алдагджээ

Алдарт дуучин Элтон Жон нүдний хүнд халдварын улмаас харааны чадамж нь алдагдсан талаар мэдэгдсэн байна.

77 настай тэрбээр нэг нүдэндээ авсан халдвараас эдгэрч байгаа ч үүнд хэсэг хугацаа шаардагдана гэсэн юм. Жон өөрийн Instagram хуудас дээрээ “Зуны турш би нүдний хүнд халдварт өвчинтэй тэмцсэн. Харамсалтай нь үүний улмаас зөвхөн ганц нүдэндээ хязгаарлагдмал хараатай үлдсэн” хэмээн бичжээ.

Тэр хуудас дээрээ үргэлжлүүлэн бичихдээ “Би эдгэрч байгаа гэхдээ эдгэрэх явц маш удаан явагдаж, халдварласан нүдэнд хараа эргэж ороход хугацаа шаардана. Сүүлийн хэдэн долоо хоногт намайг халамжилсан эмч, сувилагчнарын гайхалтай баг болон гэр бүлдээ их талархаж байна. Би гэртээ гам барьж зуныг чимээгүйхэн өнгөрүүллээ. Одоо хүртэл явагдсан эдгэрэх процесстоо их сэтгэл хангалуун байгаа” хэмээсэн юм.

Жон хамгийн сүүлийн аялан тоглолтоо 2023 онд хийсэн нь хэд хэдэн рекорд эвдэж байсан билээ. Үүний дараа тэрбээр дахин аялан тоглолт хийхгүй ч дуулсаар байх болно гэж мэдэгдсэн.

                                                                                                                                                          Эх сурвалж: The Guardian



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд