Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа эх орондоо хийхээр болсон. МУГТ Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгчээ.
Тэрээр "Өнгөрсөн аравдугаар сард би дэлхийн мэргэжлийн боксын топ дөрвөн холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкийн аваргын бүсний эзэн болсон. Тус аваргын бүсээ ирэх 2025 оны нэгдүгээр сарын 24-нд эх орондоо хамгаалахаар боллоо. Миний энэ удаагийн өрсөлдөгч мэргэжилд (12-0, 4КО) амжилттай АНУ-ын тамирчин Жошуа Орта байна. Энэ тулааныг WBA холбоо болон MBC буюу Монголын мэргэжлийн боксын зөвлөл хамтран зохион байгуулна. Тэмцээний оргил тулаанд миний бие Жошуа Ортагийн эсрэг тулалдах бол дэд оргил тулаануудад Монголын энэ цаг үеийн жин жингийн шилдэг таван боксчин Солонгос, Хятад, Казаxстан, АНУ гэсэн орны мэргэжлийн боксчидтой тулалдана" гэжээ.