Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өсвөр насны С бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт холбогджээ. СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны хүүхдэд оногдуулсан хорих ялын хугацааг хоёр дахин багасгадаг. Энэ дагуу С-ийн биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоожээ. Мөн түүнээс 7 сая төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохыг даалгав.
Өсвөр насны шүүгдэгч С хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдэлнэ.