Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Онцгой байдлын тусгай дугаарын утсанд 12-р сарын 23-ны өдрийн 20:29 цагт хог тээврийн автомашин шатаж байна гэсэн дуудлага иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход худалдааны төвийн эзэмшлийн “Hyundai HD-170” загварын хог тээврийн ачааны автомашины тэвшин дээрх хог шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 12-р сарын 23-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны орцны хогийн суваг шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Тиймээс иргэдийг гал түймрийн эрсдлээс урьдчилан сэргийлж, ил задгай үнс нурам асгахгүй байх, ил задгай хог шатаахгүй байхыг анхааруулж байна.